Нүүр » 2015 » June » 26 » Дэлхийн Сенсац Болсон хакер бүлэг ANONYMOUS
2:23 PM
Дэлхийн Сенсац Болсон хакер бүлэг ANONYMOUS

Уг бүлэг одоогоор ямар ч байсан 5 толгой гишүүнтэй гэсэн таамаглал төдий мэдээ байгаа бөгөөд эдгээр бүлэг 14 томоохон сайтуудад сүүлийн 2 сард дайралт хийжээ.

Манайхан ч бас энэ бүлгийн лого зураг бүхий дүрсийг ашиглаж дотоодын хуудас руугаа дайралт хийх үзэгдэл олноор гарах болсон билээ.

Anonymous хэмээх хакеруудын бүлэглэл Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын вэб сайтыг хакерджээ. Тэд өөрсдийн уриа үг болох “Бид үл мэдэгдэм, бид шилдгүүд. Бид хэзээ ч мартдаггүй, бас өршөөдөггүй. Хүлээж бай” хэмээн бичсэн байна. Мөн тэд өөр мессежүүдийг ч хуудсанд байршуулж, баяртай гэж хэлсэн байна.

    Хакеруудын Anonymous бүлэг өнгөрсөн оны 11 дүгээр сард, мөн энэ оны нэгдүгээр сард Фэйсбүүк олон нийтийн сүлжээ сайтыг хакердана хэмээн мэдээлж байсан. Гэвч одоогоор фэйсбүүкийн үйл ажиллагаа хэвийн. Урьд нь харагдаж байгаагүй зарим вирус гэнэт ихэссэн нь Anonymous-ийн хийсэн ажил байхыг ч үгүйсгэхгүй юм. Ямар ч байсан мартахгүй, өршөөхгүй гэсэн уриатай бүлэг Монголын Стандартчилал хэмжил зүйн хороог өршөөсөнгүй. Хакерууд манай улсын нэгэн хорооны сайтад яагаад халдсан шалтгаан нь одоохондоо тодорхойгүй боловч “Бүх бааз чинь биднийх байх болно” гэж бичсэнээс ямар нэг учиг гарч ч болох юм.

    Урьд нь нийслэлийн болоод төрийн хоёр ч вэб сайтыг хакердсан явдал гарч байсан. Гэвч тэдгээр нь Anonymous нэртэй байгаагүй. Тиймээс энэ удаагийнх нь Anonymous нэр ашигласан өөр хакерын бүлэг байж ч болох юм. Учир нь дэлхийн хэмжээний том вэб сайтуудад халддаг уг бүлэг Монголын Стандартчилал хэмжил зүйн сайтын баазыг хулгайлах нь ашигтай биш болов уу.

Өнгөрсөн онд энэ мэдээлэл гарч байсан.

WikiLeaks” вэб сайтыг дэмжигч  хакеруудын “Anonymous” бүлэглэлийн таван гишүүнийг баривчилсан байна. Тэд бүгд эрэгтэй бөгөөд Их Британийн иргэд аж. Тэднийг “WikiLeaks” компанитай хамтран ажиллахыг зөвшөөрөөгүй компаниудын вэб сайтууд руу халдлага хийж, үйл ажиллагааг нь доголдуулсан хэргээр баривчилжээ. Хакерууд “Paypal”, “Amazon” болон “MasterCard” компаниудын вэб сайт руу хийсэн халдлагад оролцсон байжээ.
“Anonymous” бүлэглэл нь компаниуд руу DDoS төрлийн дайралт хийдэг. Энэ нь вэб сайт руу зохиомлоор асар их хэмжээний өгөгдлийг нэгэн зэрэг өгч, улмаар ажиллахгүй болгодог юм. “WikiLeaks” АНУ-ын дипломат сувгийн талаарх мэдээллийг цацсан билээ. Харин Засгийн газрын шахалтаар хэд хэдэн компани “WikiLeaks”-ийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд холбоогоо тасалж, сөрөг хакерууд вэб сайтыг нь хаах халдлага хийсэн юм. Хэрэглэгчдийн хандалт огцом ихэссэнээс тул компанийн зүгээс ийм хэмжээний ачааллыг дааж чадах вэб байрлуулах үйлчилгээ үзүүлэгч “Amazon.com”-д байршуулсан ч өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Amazon”-ыг АНУ-ын конгрессын албан хаагчид Жулиан Ассанжтай ямар холбоотой талаар байцааж эхэлснээс болж, “WikiLeaks”-ээс зайгаа барисан юм.    

“Anonymous” бүлэг “Amazon” компанийн вэб сайтыг унагаахаар төлөвлөж байгаа тухай зарлаж байсан ч “хүн хүч” дутуу буйгаас болж халдлагаа зогсоож байгаа талаар арванхоёрдугаар сарын 10-нд мэдэгдсэн юм. Үүнийг эсэргүүцсэн хактивистууд буюу улс төрийн шалтгаанаар халдлага үйлдэгч хакерууд “Amazon”-ы үйл ажиллагааг зогсоохоор дайралт хийхээр төлөвлөж байсан юм. Гэхдээ тус компанийн вэб хуудаст амжилттай довтолгоо хийх боломжгүй гэж мэдээлж байсан юм.

Өмнө нь Голландад 16 настай өсвөр насны хүүхэд “MasterCard” болон “Visa” компанийн сайтууд руу халдахад оролцсон хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр энэ өндөр технологийн гэмт хэрэгт гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.     

“WikiLeaks”-ыг дэмжигчдийн хийж буй халдлагад нэгдэхийг хүсэгчдэд зориулсан програмыг одоогийн байдлаар 31 мянган удаа интернэтээс татсан гэсэн мэдээлэл байгаа юм. Аюулгүйн албаныхан иргэдийг үүнд оролцохгүй байхыг уриалж байгаа юм.

Category: Хакер | Views: 624 | Added by: amka_thor | Rating: 1.0/1
Total comments: 0
avatar