Нүүр » 2015 » June » 26 » Дэлхийн ТОЛ 10 хакер
2:04 PM
Дэлхийн ТОЛ 10 хакер

10.Eric corley

Emmanuel Goldstein хэмээх нууц нэрээрээ илүү алдартай энэ эрхмийг Eric Corley гэдэг. Тэрээр 80 болон 90-ээд оны үед хакер гэдгээрээ алдаршсан. Тэрбээр 1999 онд DVD-ний кодыг кракдаж мөн шифрлэх боломжийг олгодог DeCSS код болон түүнийг татаж авах аргыг шейрлэснийхээ төлөө шүүхийн өмнө дуудагдаж байсан юм. Түүний шүүх хэрэг Digital Millennium Copyright Act хэмээх АНУ-ын зохиогчийн эрхийн хуулийг албан ёсоор батлах анхны тохиолдол болж байжээ. Өнөөдөр тэрээр 2600 Enterprises, Inc. хэмээх ашгийн бус байгууллагыг эзэмшдэг бөгөөд энэ байгууллага нь 2600: The Hacker Quarterly гэдэг сэтгүүл хэвлэн гаргадаг байна.

 

9.Robert T. Morris, Jr

Массачусетсын технологийн институтын цахилгааны инженер болон компьютерын шинжлэх ухааны тэнхимийн профессор Robert Tappan Morris нь 1988 онд Morris worm-ыг бүтээсэн бөгөөд үүнийг интернэт дэх компьютерын анхны өт гэж үздэг ажээ. Тэр үед тэрээр Корнеллд оюутан байсан бөгөөд өөрийн бүтээсэн өтєє ажиллагаанд оруулсан байна. Түүний хэлснээр тэрээр зөвхөн интернэтэд хичнээн тооны компьютер холбогдсоныг мэдэх гэж л энэ өтийг ажиллагаанд оруулсан гэх бөгөөд түүний энэ санаатай бус үйлдлийн хохирол 20,000-530,000 доллараар үнэлэгдсэн юм. Morris энэхүү хохирлыг арилгах хамтын ажиллагааг хийсэн байна.

8.Nahshon Even-Chaim

Энэ хүн бол Австралид компьютер хакедсан гэж буруутгагдан баривчлагдсан анхны австрали хүн юм. Phoenix нэрээрээ алдартай тэрээр Австралийн Realm хэмээх хакеруудын багийн бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Phoenix батлан хамгаалах болон цөмийн зэвсгийн судалгааны сүлжээнд халддаг байсан бөгөөд 1980-аад онд тэрээр X.25 сүлжээнд дугаар цуглуулах, дуудлага байрлуулах замаар системд халддаг байсан бол хожим нь интернэтийг ашиглах болжээ. 1988 онд Австралийн Засгийн газрын цагдаагийн офицерууд нууц ажиллагааныхаа үр дүнд түүний нэр усыг тогтоосон төдийгүй Even-Chaim-ийн утасны яриа мөн түүний модемоор дамжиж буй мэдээллийг чагнах зөвшөөрлийг олж авсан байна. Ингэснээр түүнийг 1990 онд баривчилж, 12 сар шоронд сууж, 500 цагийн нийгмийн ажил хийх ялыг оноожээ. Өнөөдөр тэрээр IT-гийн салбарт ажиллаж байгаа юм.

7.Mark Abene

Phiber Optik хэмээх онлайн нэрээр алдартай энэ эрхэм 1972 онд Нью Йоркд төрсөн. Legion of Doom болон Masters of Deception хэмээх хакеруудын бүлгийн гишүүн байсан тэрээр ердөө 9-хөн настай байхдаа л dial-up компьютеруудыг ашиглаж байсан нь компьютерын олон хэлийг судлах хүслийг нь өдөөсөн байна. Түүний гэрийг 1990 оны 1-р сард бүлгийнх бусад гишүүдийн гэрүүдийн хамт хайж олсон бөгөөд 35 сарын турш нийгмийн ажил хийх шийтгэлийг оноожээ. Өдгөө Abene хувийн зөвлөхөөр ажилладаг.

6. Fred Cohen

Fred Cohen бол анхны компьютерын вирусыг бүтээгч. Түүний бүтээсэн вирус буюу “parasitic application” нь компьютерт бүрэн нэвтэрч, түүний үйлдэл нэг бүрийг хянах чадвартай. Өнөөгийн Viterbi School of Engineering сургуулийг Өмнөд Калифорний инженерийн их сургууль байх үед буюу 1983 онд тэндхийн оюутан байсан түүний талаар бас нэгэн итгэмээргүй сонсогдож болох зүйл нь тэрээр сайн гэж хэлж болох эерэг вируснуудыг ч бүтээдэг ба түүний сайн вируснууд компьютер дээрх гүйцэтгэж болох файлуудыг шахаж, ингэснээр хард дискний зайг нэмэгдүүлэх чадвартай ажээ. Одоогоор мэдээлэл хамгааллын үйлчилгээний компани ажиллуулдаг энэ эрхэм ямар нэгэн ял эдэлж байгаагүй юм.

5. Vladimir Levin

Орост төрсөн еврей гаралтай Vladimir Levin нь Citibank банкны компьютеруудаар 10.7 сая америк доллар луйвраар шилжүүлэх оролдлогод оролцсон гэдгээрээ алдартай. 1994 онд тэрээр Citibank банкны хэд хэдэн дансаар нэвтэрч, dial-up утасны дамжуулах үйлчилгээг ашиглан Израйль, Герман, АНУ, Финлянд, Нидерланд зэрэг улсуудад байрлах дансууд руу мөнгийг амжилттай шилжүүлсэн байна. Түүнийг 1995 онд гурван хамсаатантай нь баривчилж, 3 жилийн хугацаагаар шоронд суух ял оноожээ. Одоо тэрээр Литви улсад өөрийн бизнесээ эрхлэн амьдарч байгаа юм.

4. John Schiefer

John Schiefer бол хакердсан хэргээр ял эдэлж, хоригдсон хамгийн сүүлийн хүн. Тэрээр цахилгаан утас болон банкны луйвар, хувийн мэдээллийг сэргээх зорилгоор олон арван компьютерт malware суулгах гэх мэт хэрэг үйлдэж байжээ. 2009 онд 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. John компаний компьютеруудад malware суулгаснаар хэрэглэгчийн нэр, нууц үг, дансны дугаар зэрэг чухал мэдээллүүдийг олж авч чаддаг бөгөөд хожим нь банкны данс ашиглан луйврын худалдан авалт хийдэг байжээ.

3. Adrian Lamo

New York Times, Yahoo! News, Microsoft-ыг эвдсэн гэдгээрээ алдартай Lamo 2003 оны 9-р сарын 9-нд U.S. Marshals-д бууж өгсөн юм. Урьд нь өөрийг нь мөрдөж байгааг мэдээд нуугдсан түүнийг олон компаниудын гомдлын дагуу Холбооны мөрдөх товчоо 15 сарын турш мөрдсөн ба тэрээр шүүхийн өмнө гэм буруутай гэдгээ хүлээж, 65,000 долларын төлбөр төлжээ. Мөн гэрийн хорио, туршилтын хугацаанд ч орж байсан байна. Grey hat hacker гэдгээрээ алдаршсан Lamo одоо сэтгүүлзүйн чиглэлээр коллежид суралцаж байгаа юм.

2. Kevin Poulsen

1965 онд төрсөн Poulsen нь Dark Dante гэдгээрээ алдартай бөгөөд урьд нь black hat hacker байжээ. Тэрээр Лос Анжелесын KIIS-FM радио станцын утасны шугамыг эрхшээлдээ оруулж чадсан гэдгээрээ алдартай. Тухайн үед KIIS-FM 102 дахь зочноо Porsche 944 S2 маркын машинаар шагнах уралдаан зохион байгуулж байсан бөгөөд Porsche авах гэсэн сонирхолдоо хөтлөгдсөн Рoulsen утасны бүх шугамыг хянаснаар өөрийгөө 102 дахь зочин болгожээ. Түүнийг 1994 оны 6-р сард цахилгаан утас, шуудан, компьютерын луйвар, түүнчлэн мөнгө угаасан хэргээр баривчилж, 4 сар шоронд хоригдох, 56,000 доллар төлөх ялаар шийтгэжээ. Өдгөө энэ эрхэм Wired News сайтын мэдээний ахлах редакторын үүргийг гүйцэтгэж байна.

1. Kevin Mitnick

1963 онд төрсөн Kevin Mitnick нь түүнийг баривчлах тэр үед АНУ-ын хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан компьютерын гэмт хэрэгтэн байжээ. Mitnick нь “Condor” нэрээр ажилладаг байсан ба 1995 онд тоолж барамгүй олон компьютерын луйврын хэргээр баривчлагдсан юм. Найз нөхдийн зохион байгуулалтын тал дээр зэгсэн авьяаслаг Condor 12 настай байхдаа л Лос Анжелесын тээврийн системд картын систем ашиглан үнэ төлбөргүй зорчиж чаддаг байв. Mitnick зүгээр л “оюунлаг саваагүй зан”-гийн улмаас Digital Equipment Corporation-ы системүүд, Nokia, Motorola, Fujitsu Siemens болон бусад олон компаниудыг хакедсан байна. Тэрээр 2002 онд The Art of Deception: Controlling the Human Element of Security нэртэй ном хэвлүүлсэн нь түүний хакердсан үйлдлүүдийн тухай өгүүлжээ. Одоо тэрээр аюулгүй байдал, хамгааллын зөвлөгөө өгдөг компани эзэмшдэг байна.

Emmanuel Goldstein хэмээх нууц нэрээрээ илүү алдартай энэ эрхмийг Eric Corley гэдэг. Тэрээр 80 болон 90-ээд оны үед хакер гэдгээрээ алдаршсан. Тэрбээр 1999 онд DVD-ний кодыг кракдаж мөн шифрлэх боломжийг олгодог DeCSS код болон түүнийг татаж авах аргыг шейрлэснийхээ төлөө шүүхийн өмнө дуудагдаж байсан юм. Түүний шүүх хэрэг Digital Millennium Copyright Act хэмээх АНУ-ын зохиогчийн эрхийн хуулийг албан ёсоор батлах анхны тохиолдол болж байжээ. Өнөөдөр тэрээр 2600 Enterprises, Inc. хэмээх ашгийн бус байгууллагыг эзэмшдэг бөгөөд энэ байгууллага нь 2600: The Hacker Quarterly гэдэг сэтгүүл хэвлэн гаргадаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/12413/ © XopoM New
10. Eric Corley

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/12413/ © XopoM New
10. Eric Corley

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/12413/ © XopoM News
Category: Зураг | Views: 482 | Added by: amka_thor | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar