Нүүр » 2015 » June » 26 » Компьютерынхоо хурдыг нэмэх 5 алхам
4:39 PM
Компьютерынхоо хурдыг нэмэх 5 алхам

1. Дискний хэмжээгээ нэм: илүү файлууд, хэрэггүй програмуудаа устгаснаар таны компьютер мэдэгдэхүйц хурдална

 - Интернет ороход компьютерт бий болдог түр файлуудыг устаг : Ямар хөтөч хэрэглэдгээс хамаар ч устгах явц нь ондоо байдаг
 - Хогийн саваа чөлөөл: Хогийн сав уруугаа ороод л бүх зүйлээ Remove хий, хогийн саванд л байгаа хойно хэрэггүй зүйлүүд л байгаа байх. Тогтмол хогоо асгаж сураарай
 - Windows - ийн түр файлуудыг устаг: Хамгийн амар арга бол Windows - т цаанаасаа байдаг Disk Cleanup програмаар устгах юм. Хайх хэсэгтээ Disk Cleanup гэж хайхаар л уг програм маань гараад ирнэ
 - Хэрэглэдэггүй програмуудаа устга: Үйлдлийн системүүд хоорондоо устгах явц нь жоохон ондоо гэхдээ бүгд л Control Panel дотор байрлана, Windows 7 гийн хувьд Control Panel\Programs\Programs and Features ийм замаар орж устгана

2. Хатуу дискээ нягтшуул: Хэрэггүй жижиг сажиг юмнуудыг устгаад илүү дутуу зайг нь нөхөөд, хувцсаа эвхээд тавьчихвал хажууд нь дахин хувцас нэмэх зай ч нэмэгдэж илүү ч хурдан болно.

 - Үүний тулд эхлээд дараах замаар ор: Start -> All Programs -> Accessories -> System tools
 - Disk Defragmenter програмыг нээ
 - Уг програм дотор байрлах Analyze Disk сонголтыг дар

3. Registry - гээ цэвэрлэх: Хэдийгээр энэ хичээл маань шинэ хичээл ч энэ хичээлдээ мөн л үүнийг дурдахгүй бол болохгүй нь учир нь Registry цэвэрлэх нь компьютерыг хурдан болгох хамгийн том алхам юм. Windows цаанаасаа Registry устгах програм өгдөггүй болохоор та өөрөө л нэг тиймэрхүү програм олох хэрэгтэй болох нь дээ, манай сайтад хэд хэд байгаа байх

4. Компьютер асахад ачаалдаг хэрэггүй програмуудаа болиулах

 - Run команд өгөгчид msconfig гэж бичээд Enter дар
 - System Configuration цонхонд Startup табийг нээ
 - Тэгээд тэндээсээ бараг анти вирус болон бусад хэрэгтэй програмуудаасаа бусдыг бүгдийг нь болиул

5. Эцэст нь манай сайтад байгаа Malware - ийг устгах хичээл ашиглаж илүү дутуу вирусүүдээ устгаарай. Мөн маш сайн вирусийн програм суулгах хэрэгтэй.

Category: Хакер | Views: 464 | Added by: amka_thor | Rating: 5.0/2
Total comments: 0
avatar