Нүүр » 2015 » June » 27 » Windows үйлдлийн системийн сул тал болон давуу тал
3:04 PM
Windows үйлдлийн системийн сул тал болон давуу тал

Давуу тал:

  • Microsoft Windows-ийн бусад үйлдлийн системээс ялгарах хамгийн чухал давуу тал нь түүний “Хэрэглэхэд хялбар” байдал нь юм. Түүнийг ашиглахад ямар нэгэн системийн нарийн мэдлэг шаардагддаггүй.
  • Бусад техник төхөөрөмжүүдтэй хамгийн сайн зохицох чадвартай. Өөрөөр хэлбэл ямар ч төхөөрөмжийн Windows орчны програм нь хялбархан олддог.
  • Одоогоор зохиогдоод байгаа програм хангамжийн дийлэнх хэсэг нь мөн л Windows –д зориулагдсан байдаг. Энэ нь Windows –ийг ашиглавал илүү өргөн хүрээтэй ажиллаж чадна гэсэн үг.
  • Бусад үйлдлийн системтэй харьцуулбал маш хямд.
  • Системийн нийт хэмжээ нь харьцангуй бага байдаг.
  • Жил болгон сайжруулагдсан хувилбар нь гарч байдаг.

Сул тал:

  • Мөн хамгийн том сул тал бол түүний хамгаалалтын /security/ асуудал юм. Хэрэв сүлжээнд чухал өгөгдлийг холбон ашиглах болбол Windows-ийг ашиглах нь огт тохиромжгүй. Учир нь хакерууд түүнийг төвөггүй нэвтэрч өгөгдлийг нь хулгайлж чадна. Хэдийгээр тийм боловч сүүлийн үеийн хувилбаруудад хамгаалалтын асуудлыг тусгаж үзэхийг оролдож байгаа бөгөөд тухайлбал Windows NT систем нь арай дөнгүүр болжээ гэж мэргэжилтнүүд үздэг. Хамгаалалтын асуудал дээр UNIX төрлийн системүүд сайн байдаг байна.
  • Тусгай зориулалтын системээр ашиглагдах боломж муу байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн компьютер график, видео хийхэд ихэвчлэн IRIX мэт өөр системийг ашигладаг.
Category: Хакер | Views: 710 | Added by: amka_thor | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar