Нүүр » 2015 » June » 27 » Ямар нэг програмгүйгээр хавтас түгжих.
8:46 AM
Ямар нэг програмгүйгээр хавтас түгжих.

1. Түгжих гэж буй хавтсандаа зүгээр л Folder гэсэн нэр өг, эсвэл эхлээд туршиж үзээд Folder гэсэн нэртэй хавтас Desktop дээрээ нээ
2.
Notepad нээгээд ren folder folder.{21EC2020-3AEA-1069-A2DD-08002B30309D} гэж бичээд File гэсэн хэсэг дэхь Save as гэсэн сонголтоор ор
3. Save as дотроо TUGJEE.bat гэсэн нэр өгөөд save гэсэн сонголтыг дарж хадагла, заавал Desktop дээр тавина
4. Одоо дахин Notepad нээгээд ren folder.{21EC2020-3AEA-1069-A2DD-08002B30309D} folder гэж бичээд File гэсэн хэсэг дэхь Save as гэсэн сонголтоор ороод Save as дотроо TULHUUR.bat гэсэн нэр өгөөд save гэсэн сонголтыг дарж хадагла, заавал Desktop дээр тавина.
5. Хэрвээ таны дэлгэц дээр түгжих гэж буй Folder нэртэй хавтас, болон TUGJEE.bat TULHUUR.bat гэсэн 2 файл байвал та зөв файлуудыг бүтээсэн байна

6. Одоо тэгэхлээр TUGJEE.bat гэсэн файл дээрээ дараад командыг идэвхжүүлээд нөгөө Folder гэсэн түгжих гэж буй хавтсаа нээж үз. Таны өмнө нь тэр хавтас доторх файлууд бус Control Panel нээгдвэл та амжилттай хавтсаа түгжиж чадсан байна



Харин одоо түгжээг тайлах тал дээр суралцъя

7. Энэ маш амархан та ердөө л Desktop дээрээ байрлуулсан TULHUUR.bat гэсэн файлыг дарж командыг идэвхжүүлээд нөгөө Folder гэсэн хавтсаа дахин нээгээд үз. Энэ удаад тэр фолдер доторх файлууд танд харагдах болно
8. Ийнхүү та фолдер түгжиж сурлаа.


Сүүлчийн үг: Та хэрвээ түлхүүр, түгжээ 2 оо нуумаар байвал Windows - ийн энгийн орчинд л нуух боломжтой. Миний бие өөрөө шалгаж 100 хувь ажилласан. Зарим нэг нэр томьёонуудыг та өөрийн дураар өөрчлөх боломжтой ба ямар нэг зүйлийг нь нэрлэхдээ дутуу орхивол ажиллахгүй болохыг анхаарна уу! тиймээс дээрх аргаар ажиллавал илүү найдвартай байх болов уу?

Category: Хакер | Views: 503 | Added by: amka_thor | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar