Хакер болмоор байна уу?
Та хакер болмоор байна уу мөн хакер болох талаар судалмаар байна уу за тэгвэл энийг унш
Би хакер болмоор байна харин яаж... тиймээ энэ асуултыг энэ хакер гэгчийг сонирхосон хүмүүс өөрөөсөө асуудаг.
Их зүйл хийсэн, хүмүүст үнэлэгдсэн сайн програмчид,хөгжүүлэгчдийг мэргэжил нэгт нөхөд нь хакер гэдэг. Муу үйл хийж бусниулагчдыгхар малгайт(black hacker), сайн үйлстэнгүүдийг цагаан малгайт хакерууд(white hacker) гэж хэлдэг.Mөн сааралхакер гэж байдаг...
Хар малгайт-дандаа эвдэлж сүйтгэж явдаг нөхөр
Цагаан малгайт-харин засаж засах арга барилыг заадаг сайн санаатнууд
Саарал малгайт-аль алинийг нь хослуулдаг ихэнх хакерууд ийм ангилалд байдаг.
Характер
Хорвоо дэлхий шийдэх асуудлаар дүүрэн. Аливааүр дүнг зүтгэл гаргаж байж бий болгодог.Хакерууд хүч сорьсон хэцүү асуудлыг шийдэж, түүнээсээ кайф авч, өөрийгөөхурцалж хөгжүүлж байдаг дуршилтай хүмүүс.
Аливаа асуудал хоёр дахиа шийдэгдэх ёсгүй. Тархи бол үнэтэй,хязгаарлагдмал нөөц учраас түүнийг хий дэмий үрэхээс зайлсхийх нь зүйтэй. Хэннэгний шийдсэн асуудлыг дахин шийдэх нь утгагүй. Ийм учраас хакерууд шийдсэнасуудлаа бусдад дэлгэдэг гэж ойлгож болно. Энэ нь шийдэгдсэн асуудал руу дахинөнгийгөөд хэрэггүй гэсэн үг биш юм. Хакерууд төрөлхийн сониуч зангаараа аливаашийдлийг заавал сонирхож судалцдаг бөгөөд, хэрэв илүү сайн шийдэл байвалтүүнийгээ нуудаггүй. Гэхдээ оюун тархиа зарцуулсан ажлаа бүгдийг үнэгүй дэлгэгэвэл мэдээж шудрага бус - хөлс хүчээрээ ашиг орлого олох нь шудрага хэрэг билээ.
Эрх чөлөөт хүмүүс. Хакерууд эрх чөлөөнд дуртай. Өөрийн тооцоолуурыгдураараа тоноглож, ямар програм суулгаж, яаж ашиглахаа тэд хэнээр ч заалгахдургүй. Хэн нэгэн хажууд нь ирж зогсоод юу хийхийг нь заах юм бол жинхэнэ тамгэсэн үг. Даргын хий гэсэн зүйл нь ихэнхдээ тийм ч оновчгүй зүйл байх ба, голажил болох асуудал шийдэхэд нь садаа болдог. Хакерууд чөлөөтэй сэтгэж, туурвиж,бусадтэй чөлөөтэй хуваалцах дуртай байхад, ямар нэг даргын команданд байнагэдэг бол тэдний зохиосон дүрмэнд захирагдаж, дураараа туурвиж, мэдлэгхуваалцаж чадахгүй болно гэсэн үг. (Тухайлбал Google-ийн хөгжүүлэгчидэд ажлынцагынхаа тодорхой хувийг дуртай юмаа хийхэд нь чөлөөлж өгсөн байдаг. Энэ ньGoogle-д хакерууд ажиллах бололцоог олгож байгаа юм.)
Ур чадвар. Хакер байхын тулд дээрх шинж төрхүүдийг бүрдүүлэх хэрэгтэй,зүгээр бүрдүүлэх биш бүрэн итгэлтэй байх нь чухал. Гэхдээ зөвхөн зан чанарбайгаад рок од болчихгүй, олимпийн медал авчихгүй - оюун ухаан, тамир тэнхээ,туршлага, дээр нь асар их хөдөлмөр хэрэгтэй. Тэд барьцалдах, шөргөөцөлдөх,өдөөн хатгалт гэх мэт элдэв шалдавхан зүйлд цаг, ухаан, нэрвээ үрдэггүй, харинтэд ур чадвар, мэдлэг мэргэшилд шүтдэг юм. Ялангуяа хакийн ур чадвараахөгжүүлэх нь хамгийн чухал, гэхдээ бусад ур чадварууд ч хэрэгтэй. Цөөхөн хүн лхийж чадах онцлог ажлийг чаддаг байна гэдэг сайн, харин оюун ухаан, ур дүй,анхаарал шаардсан ажлийг хийж чаддаг бол бүр сайн. Ур чадварт итгэж, түүнийтөлөө хичээж чадвал олж авах нь гарцаагүй - иймд хичээнгүй зүтгэл, ажилдаабүхнээ зориулах зан чанар хамгийн үнэтэй чанар мөн.
Үндсэн ур чадварууд
1. Програм бичих
Мэдээжэнэ бол хакерийн үндсэн ур чадвар. Хэрэв ямар нэг програмчлалын хэл мэддэггүйбол Python-оос эхлэхийг санал болгож байна. Энэ нь сурахад маш хялбар, цэвэрхэнбүтэцтэй учраас эхлэн сурлацагчдад сайхан тохирно. Гэхдээ энэ хэл бол зүгээрнэг тоглоом төдий биш, нилээд хүчирхэг хэл учраас цаашид ч мөн хэрэг болохболно.
Жава бол програм бичиж сурахад тохиромжтойгоос гадна, хэрэглээ ч их. Python-оосхэцүү ч, арай хурдан ажилладаг код гаргадаг. Гэхдээ орчин үеийн тооцоолууруудынхувьд аль аль нь удаан гэж тооцогдохгүй.
Эдгээр хоёр хэл дээр програм бичдэг болсноор өөрийгөө хакер болчихлоо гэж бодожболохгүй, програмчин болчихлоо ч гэж саналтгүй. Хакер болохын тулд асуудлыг альнэг програмчлалын хэлээс хамааралгүй сэтгэж, шийдэж сурах хэрэгтэй. Жинхэнэхакер хүссэн програмчлалын хэлээ хэдхэн өдрийн дотор л өөрийн болгодог. Иймднилээд олон хэл сурах хэрэгтэй гэж хэлэх гээд байна.
Илүү гүнзгий түвшинд програмчилья гэвэл C сурах хэрэгтэй. Энэ бол нилээн доодтүвшний хэл, энэ хэл дээр бичигдсэн програм маш хурдан ажиллах боломжтой,гэхдээ програм дотроо санах ойн зохицуулалт гэх мэт машины доод түвшнийзохицуулалтуудыг өөрөө хийх хэрэгтэй болдог. Доод түвшний код бичих нь алдаагаргах магадлалыг ихэсгэх ба, дэбаг хийхэд хамаг цаг зарцуулагдана. Одоо үедтооцоолуурын санах ой болон хурд хангалттай их болсон учраас цагаа хэмнэ,Python.
Хакеруудын түгээмэл хэрэглэдэг өөр хоёр хэл бол Perl ба Lisp юм. Практик ачхолбогдол ихтэй учраас Perl сурах хэрэгтэй. Perl нь динамик вэб хийхэд ихашиглагддаг байсан хэл бөгөөд, одоо ч системийн удирдлагын скриптэд иххэрэглэгддэг хэвээр. Зарим зүйлийг Perl дээр хялбархан хийж болдог баPython-ийг үүний оронд их хэрэглэх болсон. Гэхдээ өмнө бичигдсэн кодуудыгойлгохын тулд Perl сурахад илүүдэхгүй.
Lisp -ийг сурах шалтгаан бол арай өөр. Түүнийг ойлгосны дараа бүх учрыг ухаарахболно. Энэ хэл бол програмчлалийг бусад хэлүүдээс эрс өөрөөр тусгасан байдагбөгөөд түүнийг сурснаар бусад хэлүүдээс олж авахгүй зүйлийг ойлгож авна. Тэр туршлагань дахин хэзээ ч Lisp хэрэглэхгүй байсан ч, сайн програмчин болоход хэрэгболно.
Эдгээр таван хэлийг бүгдийг нь сурчихвал сайн. Гэхдээ програм хэрхэн бичихийгэнд бүгдийг заах боломжгүй - энэ бол маш хэцүү зүйл. Ямар ч байсан програмбичихийг номноос юмуу, курс дамжаанд сурдаггүй гэдгийг баттай хэлье. Дадлагахийж програм бичиж, олон сар жилээр тооцоолуурын ард сууж, алдаж онож байжсурдаг юм.
Програмчлалын хэл сурна гэдэг нь ерөнхийдөө хүний хэл сурахтай төстэй. Уншаад,бичээд, ярьж байж хэл сурдаг бол програмчлалын хэлийг a)код уншаад, b)код бичижсурна. Програм бичиж сурах хамгийн сайн арга бол : Мастеруудын бичсэн кодыгуншаад, өөрөө жаахан бичиж үзээд, Мастеруудын бичсэн кодыг уншаад арай жааханих бичээд, гэх мэтээр явсаар өөрөө програмаа бичдэг болтол үргэлжилэх юм.
2. Нээлттэй эх бүхий Юникс системүүдээс хэрэглэх
Хакеруудын эзэмших ёстой нэг гол чадвар бол Юникс системийг эзэмшиж, хэрэглэжсурах юм. Линукс, BSD ч юмуу ямар нэг нээлттэй эх бүхий юникс үйлдлийн системсуулгаад, түүнийгээ хэрэглэж сур. Яагаад заавал Линукс гэж, Виндовс байжболохгүй юу гэвэл : Үйлдлийн системийн эх код нээлттэй байснаар хүссэн зүйлээүзэж, сурж, өөрчилж, турших боломжтой болно. Виндовс гэх мэт хаалттай код бүхийүйлдлийн систем дээр хакер болно гэвэл дуулга өмсөж байгаад бүжиглэхтэй адил.
Юникс бол Интэрнэтийн үйлдлийн систем. Ийм учраас юниксгүйгээр интэрнэт хакербайж чадахгүй бөгөөд, ийм ч учраас хакерийн ертөнц юниксийн эргэн тойрондцэцэглэдаг. Мөн юникс төрлийн систем дээр програмчлалын сайн багаж хэрэгслүүдийгхэрэглэх, судлах боломж илүү их байдаг.
3. Вэб ашиглаж, хийж сурах
Хакеруудын хийсэн зүйлсийн ихэнх нь нүдэнд үзэгдэлгүйгээр үйлдвэрийн газрууд,офисийн амьдрал, их сургуулийн лабораториудад нөлөөлж байдаг бол Вэб өөр юм.Вебийг юм бүхэнд хэрхэн нөлөөлж өөрчилж байгааг улс төрчид ч хэлж байна. Хакерболохын тулд вебийг зөвхөн толилуурдах, мэдээлэл олж авахад бус мэдээлэлсолилцоход, хийсэн зүйлээ бусадтай хуваалцахад ашиглаж сурах хэрэгтэй. Вебийнхэл болох HTML -ийг сур, Цаашлаад XHTML үз. Эхлээд юуны түрүүнд өөрийнтанилцуулга хуудсыг хийх нь зүйтэй. Гэхдээ хуудсан дээрээ үнэ цэнэтэй агуулгатавих нь хамгийн чухал. Хэнд ч хэрэггүй вэбүүд интэрнэтээр дүүрэн бий, тийм вэбхийгээд утгагүй, цагийн гарз. Өөрийн шийдсэн асуудал, хүнд хэрэгтэй, ялангуяабусад хакеруудад хэрэгтэй зүйлийг вебээр дамжуулан бусдад түгээ.
4. Англи хэл
Англи хэл бол Интернэтийн хэл. Хакерийн ертөнцтэй нэвтрэлцэхийн тулд Англи хэлзайлшгүй билээ. Төрөлх хэл нь нэгтэй ч, хакерууд хоорондоо ихэвчлэн Англихэлээр харилцдаг болохыг тогтоосон буй. Англи хэл дээр техникийн үг хэллэгүүдтөрдөг бөгөөд англи хэлнээс техникийн номыг орчуулах нь ихэвчлэн муутгах талтайбайдгыг хэлэх юун.
Тухайлбал Линус Торвалдс гэдэг Финланд залуу(Линуксийг үндэслэгч) код доторхтайлбараа Англиар бичдэг. Дэлхийн бөмбөрцгөөр тархсан Линукс хөгжүүлэгчдийнсүлжээг бий болгоход түүний Англи хэлний чадвар нөлөөлсөн нь гарцаагүй. Иймданглиар зөвхөн ярих бус, бичиж сурах нь чухал. Англиар тэгж их ярихгүй байжболно, харин бичих нь бол зайлшгүй.
Соёл
Ихэнх соёлуудын адил Хакерын соёл нь нэр алдар дээр тулгуурладаг. Гэхдээ хир ихмөнгө төгрөг хандивласнаараа бус, хир сайханаараа бус, бусдыг хүссэн зүйлээр ньхангасанаараа бус, харин хир ихийг харамжгүй түгээснээр үнэлэгддэг.
Нээлттэй эх бүхий програм хангамж хийх. Бусад хакеруудад хэрэгтэй,сонирхолтой, нээллтэй эх бүхий прогам бичих бол хамгийн түгээмэл, уламжлалтхандлага юм. Өөрийн чинь програм хир сайн, хир өргөн тархацтайгаар нэр хүндчинь үнэлэгдэнэ. (Ихэнх хүмүүс үнэгүй програм, нээлттэй эх бүхий програм 2-ийгялгадаггүй тал бий. Эх нь хаалттай бол үнэгүй ч байсан хакерууд хэрэглэдэггүйбөгөөд, ер нь хаалттай эх бүхий програмууд үнэтэй байдаг.)
Нээлттэй эх бүхий програм хангамжийг тэстлэхэд туслах. Програм хангамжынхөгжүүлэлтийн ихэнх цаг тэстлэх, дэбаг хийхэд зарцуулагддаг. Ийм учрааснээлттэй эх бүхий програм хангамжийн эхний рилийзүүдэд тэстэрүүд маш ихээрхэрэгтэй байдаг. Хэрвээ нээлттэй эх рүү орж эхлэж байгаа бол програмын шинэхувилбаруудыг хэрэглэж алдаа сэв олоход туслах юм бол маш их тус хүргэж байгаагэж үзнэ.
Хэрэгцээтэй мэдээллийг цацах. Хүн ямар нэг байдлаар хэрэг болохуйцмэдээллийг вэбээр ч юмуу тараах нь мэдлэгэжсэн эриний хакеруудын үүрэг. Зөвхөнэнгийн мэдээлэл тавиад зогсохгүй, асуултад хариулах, зөвлөгөө гаргах гэх мэтээрхэн нэгэнд хандсан, үнэхээр хэрэг болох мэдээлэл чухал.
Дэд бүтэцээр дэмжих. Хакерийн соёл бол сайн дурын үндсэн дээр явагддаг.Сервэрийн хостинг, мэйл листийн удирдлага тордлогоо, хэлэлцүүлгийн сайтажиллуулах, архивийн сайт ажиллуулах гэх мэт хүнд шууд ажиглагдахгүй боловч хэннэг нь хийхгүй бол болохгүй ажлууд байдаг. Эдгээрийг хэн нэг нь хийх л ёстой.
Хакерийн соёлыг дэлгэрүүлэх. Эцэст нь хакерийн соёлыг дэлгэрүүлэхэд хувьнэмрээ оруулж болно. (Жишээлбэл энэ мэтээр хакерийн тухай таниулах :-))Хакеруудад толгойлогч гэж байдаггүй, харин өөрийн баартууд, хөгшчүүд,гавьяатнууд, түүхчид бий. Гэхдээ хэт их алдар нэрээ дуурсгахыг хичээх ньаюултай, харин түүний оронд өөрийн чадварыг хөгжүүлж, гадагш түгээх мэдлэгмэдээллээ арвижуулах нь дээр.
Стилүүд
Хакеруудадтүгээмэл байдаг стилүүдэд дараах зүйлс байж болох.
- Төрөлх хэл дээрээ сайн бичдэг. Ихэнх прогамчид төрөлх хэл дээрээ тийм ч сайн бичдэггүй бол ихэнх хакерууд сайн бичдэг.
- Тулааны урлаг. Тулааны урлагыг зодолдохолд хэрэглээд байхгүй ч, азиас гаралтай тулааны урлагуудын сэтгэлгээний зарчим нь хакеруудынхтай дүйдэг.
- Бясалгал. Хакеруудын дунд Зэн их дэлгэрсэн байдаг. Гэхдээ бусад бясалгалын салбарууд ч зүгээр байх.
- Хөгжим. Хөгжим сонсож сурах. Хөгжмийн аль нэг урсгалыг сонирхох. Хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглох.Жишээ нь Рок хөгжим...
Цээрлэвэл зохих зүйлс
- Нээх сүртэй, эсвэл ойлгомжгүй нэр сонгож хэрэглэхгүй байх. Хакерууд өөртөө бардам байдаг бөгөөд, хийсэн зүйлийнхээ хариуцлагыг даах чадвартай. Иймээс тэд кракерууд шиг d00dz гэх мэт нэр ашигладаггүй.
- Хэлэлцүүлэг юмуу, мэйл листээр хэрүүл шуугиан дэгдээхгүй байх. Шудрага бөгөөд шулуун бай, хэн нэг нь гоочлох гээд байвал, тайван хандаж, хөгийн зүйлд цагаа бүү гарзад.
- Өөрийгөө хакер гэж өргөмжлөхгүй байх. Ийм хүмүүс ихэнхдээ хакер биш байдаг бөгөөд, хакерууд үүнд дургүй. Бусад хүмүүс ч тэднийг хакер гэж дуудахад дургүй. Гол учир нь нэрэндээ биш гэдгийг ойлго.
- Баахан алдаатай мэйл бичихгүй байх.
- Хэзээ ч энийг ингэж хакддаг юм гэж зааж өгөхгүй байх ...Энэ бол ХАКЕРИЙН ЁС ЗҮЙ
Хакеруудхэрхэн ажилладаг вэ?
Төгсгөл
Хакерболно гэдэг амаргүй, гэхдээ жинхэнэ хакер болоход заавал олон жил шаардлагагүйч байж болох .Хамгийн гол шинж чанар болох, нээлттэй, эрх чөлөөтэй байдал болоод өөрийгөөхөгжүүлэх ур чадварт шүтсэн хандлага,цөхрөлтгүй зүтгэл нь л тэднийг үнэ цэнэтэй болгож байдаг бөлгөө.
Жинхэнэ хакерийг олно гэдэг амаргүй, олсон ч удирдаж жолоодоно гэдэг хялбарбиш. Учир нь тэд бол урчууд, онгодоороо туурвигчид, хязгааргүй эрх чөлөөт хүмүүс .
Олонд хүлээн зөвшөөрөгдсөн хакерууд:
Linus Torvalds
Richrad Stallman
Eric Steven Raymond
Dennis Ritchie
Ken Thompson
Steve Wozniak
|